Лет форекс ББСБ нь 2008 онд СЗХ-оос банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн эрхээ авч хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн .
Манай байгууллага нь санхүүгийн өндөр чадвар, сайтар төлөвлөгдсөн маркетингийн бодлого, үйл ажиллагааны шуурхай байдал, санхүүгийн үйлчилгээний шинэлэг хэлбэр зэргийг ашиглан үйлчлүүлэгч, харилцагчдын санал хүсэлтийг хүлээн авч, мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэх боловсон хүчин болон техник тоног төхөөрөмжийг бүрдүүлж ажиллаж байна.
Манай банк бус санхүүгийн байгууллага нь иргэд,ААН байгууллагуудад учирч байгаа санхүүгийн хүндрэлтэй асуудлыг зүй зохистойгоор түргэн шуурхай шийдвэрлэхэд бага боловч өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор Монгол Улсын Иргэний Хууль,Банкны тухай хууль,Мөнгөн хадгаламж төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Компаний тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагад банкны зарим үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох хяналт тавих журам ,бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зээлийн үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна.
Лет форекс ББСБ нь төрөл бүрийн жижиг зээлийн үйлчилгээг харьцангуй хөнгөлөлттэй нөхцлөөр үзүүлж байна. Тухайлбал: цалингийн зээл, шуурхай зээл, үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээл, орон сууцны засварын зээл, сургалтын зээл, автомашины зээл, лизингийн зээл гэх мэт.